Хоёр настангуудыг энэ сарын 18-ны баасан гарагийн 09:00 цагаас эхлэн цахимаар бүртгэхээр болжээ. Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулах бөгөөд энэ сарын 21-ний Даваа гарагийн 12:00 цагт хаах юм байна. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжлэхийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.
Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-ний 16:00 цагт элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна.
Бүртгэлд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүйг гэнэ. Бүртгүүлэх зааврыг хүргэе. 
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
2026-09-16
2026-09-16
2026-09-15
2026-09-15
2026-09-15
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.