www.live.shuukh.mn шүүх хуралдааны явцыг мэдээлнэ

2020-09-15 Мэдээ, мэдээлэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс орон даяар “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем” буюу “www.live.shuukh.mn” нэвтрүүлсэнтэй холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны албан хаагчдад цахим болон танхимын сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 102 дугаар тушаалаар батлагдсан “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах журам”, системийн танилцуулга, ач холбогдлын талаар танилцуулж, систем ашиглах зааварчилгааг өгөв.

Дээрх систем нь иргэд, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны явц, бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын мэдээлэл, хэргийн зүйлчлэл зэргийг цахимаар харах хамгийн хялбар боломжит нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, олон нийтийг мэдээллээр хангахад чиглэсэн нэгэн дэвшилттэй алхам болж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.