Нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрлээ

2020-09-14 Мэдээ, мэдээлэл

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, Моттоо ХХК-нд хяналт шалгалтыг 2020 оны 09-р сарын 09-ний өдөр гүйцэтгэлээ.
Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчилд Моттоо ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.