Видео-НГБХЗХГ: Хүүхдийн баярын МЭНДЧИЛГЭЭ

2020-06-1 Гэр бүл

Олон улсад ба манай улсад…

1951 онд Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос “6 сарын 1”-ний өдрийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаснаар улс орнууд  дэмжиж, хүүхэд багачуудаа баярлуулах болжээ. Улмаар 1952 оноос Монголд анх удаа “Хүүхдийн баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байна. Тэр цагаас хойш бараг л бүх хүн “6 сарын 1”-нд Хүүхдийн паркад очин баярлаж, ээж ааваасаа шинэхэн, гоё бэлэг авдаг уламжлал тогтсон юм. Унадаг дугуй, цэнхэр нүдтэй хүүхэлдэй, одон орны дуран, чихрийн цуглуулга, цэцгэн хээтэй даашинз, хөгжим тоглуулагч гээд хүн бүрийн багадаа авч байсан ямар нэгэн нандин бэлэг энэ өдөр л гарч ирсэн байдаг.

Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.

ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ

Posted by Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар on Friday, May 29, 2020

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.