Орон даяар ерөнхий боловсролын улсын сургуулиудын амрах хуваарийг БСШУСЯ-наас гаргасан байдаг. 2017 оны хичээлийн жил дуусч, зуны амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ.
Нийслэл, орон нутгийн сургуулиуд тавдугаар сарын 25-наас бага ангийн сурагчдаа амрааж эхлэх юм байна. Харин ахлах ангийн сурагчид хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 8-наас амарна.
Цэцэрлэгүүдийн хувьд бүгд зургаадугаар сарын 1-нээс зуны амралтаа эхлүүлнэ. Харин их дээд сургуулиудын тухайд оюутнуудын амралтыг сургуулийн захиргаа бие дааж шийддэг бөгөөд, яамнаас албан ёсны хуваарь гаргадаггүй юм байна.
А.Уянга
2024-09-12
2024-09-12
2024-09-9
2024-09-9
87279
29887
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.