Ерөнхий сайд аа, албан тушаалаасаа буусан ч орлогоо нотлоод ЯВААРАЙ

3 цагийн өмнө slider

 

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.21/ шөнөжин буюу 12 цагийн турш хуралдаж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр АН-ыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар боллоо. Энэхүү шийдвэрийг намын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжжээ.

Тэрбээр Бага хурал товлогдохын өмнө болон хурлын үеэр ч хамтарсан засаг тарвал “Би албан тушаалаасаа бууна” хэмээн мэдэгдсэн.

Ямартай ч Бага хурлаас гарсан шийдвэртэй холбоотойгоор хамтарсан Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газрыг шинэ бүрэлдэхүүнээр бүрдүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Бага хурлын шийдвэрийг танилцуулахдаа “Хамтарсан Засгийн газрын Бодлогын зөвлөлд танилцуулна” гэв. Харин дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ.

Харин энэ бүхний эцэст тэрбээр хэлсэн амандаа хүрвэл албан тушаалаасаа ОГЦРОХ өргөдлөө өгөхөөр болж байна.

Гэхдээ энд нэг зүйлийг сануулахад, Ерөнхий сайдын хүү нь нисдэг тэрэг түрээсэлж, брэндийн цүнх бэлгэнд өгч, 20 саяар баярхаж, тэрбумын машиныг ямар мөнгөөр авч унав гэдэгт хариулт үлдээж, эрхэм Та орлогоо нотлоод эл асуудлыг цэгцлээд буугаарай…

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.