УИХ-ын гишүүн Б.Найдалаа хамтарсан Засгийн газрын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Улс орны тулгамдсан ужгирсан асуудлыг шийдэхэд ХҮН нам хамтрах нь зөв гэж үзээд хамтарсан тул хэлсэн, зурсан, зорьсондоо тууштай байх болно.
Харин Ерөнхий сайд орлогоо нотлох нь тусдаа асуудал, шаардаж буй залуусын зөв, нотлох ёстой, үгүй бол хариуцлагаа хүлээнэ!
Миний итгэл үнэмшил, зарчим энэ учир цагийн аясаар намирч сошиал даган сэрвэлзэж, ордонд орохоороо өөр юм ярьж, гадаа гарахаараа өөр үйлдэл хийж, олон нүүр гаргаж урваж шарваганахгүй! Ингэж урваганаж тал талд шарваганасан 2 нүүр, 3 царайтай, хаашаа ч хэнтэй ч нийлж болох, хэнд ч ашиглагдах, ямар ч итгэл үнэмшил, зорилго зарчимгүй улс төр л Монголыг самарсаар ирсэн.
Дашрамд, надад хувийн ашиг, сонирхлын зөрчил байхгүй, хамтарснаар ЗГ, УИХ-д сайд, дарга, ямар нэг албан тушаалд очоогүй, нөхөддөө боломж олгосон. Зөвхөн улс орны эрх ашгийг эрхэмлэн дээрх зарчмыг мөрдөж буй болно. Анх ярьж байсан зорилго зарчмаараа л тууштай яваа гэдэгт Та бүхэн бүү эргэлзээрэй. Улсаараа урагшлах л хэрэгтэй байна!” гэлээ.
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87781
31864
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.