Ч.Содномцэрэн: Хяналтын тооллогын дүн автомат төхөөрөмжийнхөөс зөрөөгүй

2020-06-29 Мэдээ мэдээлэл

 

УИХ-ын сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт СЕХ-ноос хяналтын тооллого хийсэн бөгөөд дүн нь санал тоолох төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй гэдгийг тус хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН 62, АН 11, “Та бидний эвсэл” 1, “Зөв хүн-Электорат эвсэл” 1 суудал авсан. Мөн бие даан нэр дэвшсэн нэг хүн олонхын санал авсан юм. Уг дүнг зарим нам, эвсэл эсэргүүцсэн бөгөөд улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон нам, эвслүүд хяналтын тооллого хийх саналыг СЕХ-нд хүргүүлсний дагуу маргаан дагуулсан 12 тойргийн 164 хэсэгт хяналтын тооллого хийсэн гэдгийг Ч.Содномцэрэн дарга танилцууллаа.

Тэрбээр, “Нийслэлийн төвийн 6 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймгийн 164 хэсэгт хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллогыг цагдаа, тагнуулын байгууллагын хамгаалалт дор хийсэн бөгөөд төрийн 2447 албан хаагч, нам эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцлоо. Хяналтын тооллогоор санал тоолох төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй гэсэн дүнг тойргуудаас СЕХ-нд ирүүллээ. Тооллого хийхэд 71.3 сая төгрөгийн зардал гарсан” хэмээв.

Улмаар олонхын санал авсан доор нэр бүхий нэр дэвшигчдэд өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж, дүнг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ
ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОГЧДЫН НЭРС
Авсан саналын тоо Хувь
1 1-р тойрог Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ Монгол Ардын Нам 21849 48.08
2 Жамъянгийн МӨНХБАТ Монгол Ардын Нам 21478 47.26
3 Ганзоригийн ТЭМҮҮЛЭН Монгол Ардын Нам 20204 44.46
4 2-р тойрог Хавдисламын БАДЕЛХАН Монгол Ардын Нам 23379 46.81
5 Телуханы АУБАКАР Монгол Ардын Нам 22662 45.37
6 Буланы БЕЙСЕН Ардчилсан Нам 22448 44.94
7 3-р тойрог Гомбожавын ЗАНДАНШАТАР Монгол Ардын Нам 24029 53.06
8 Дашдондогийн ГАНБАТ Ардчилсан Нам 21427 48.31
9 Амгалангийн АДЪЯАСҮРЭН Ардчилсан Нам 19076 42.12
10 4-р тойрог Цогт-Очирын АНАНДБАЗАР Монгол Ардын Нам 15624 52.99
11 Жадамбын БАТ-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 14305 48.52
12 5-р тойрог Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН Монгол Ардын Нам 14801 52.18
13 Шатарбалын РАДНААСЭД Монгол Ардын Нам 14235 50.19
14 6-р тойрог Сүхбаатарын БАТБОЛД Монгол Ардын Нам 14091 50.23
15 Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ Монгол Ардын Нам 10175 36.27
16 7-р тойрог Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН Монгол Ардын Нам 16798 46.55
17 Цэдэвийн СЭРГЭЛЭН Монгол Ардын Нам 16245 45.02
18 8-р тойрог Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН Монгол Ардын Нам 21238 67.49
19 Төмөртогоогийн ЭНХТҮВШИН Монгол Ардын Нам 17411 55.33
20 9-р тойрог Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ Монгол Ардын Нам 18828 49.63
21 Балжиннямын БАЯРСАЙХАН Монгол Ардын Нам 14350 37.83
22 10-р тойрог Содномын ЧИНЗОРИГ Монгол Ардын Нам 32808 61.62
23 Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН Монгол Ардын Нам 30020 56.39
24 Гочоогийн ГАНБОЛД Монгол Ардын Нам 23560 44.25
25 11-р тойрог Нанзадын НАРАНБААТАР Монгол Ардын Нам 15929 49.64
26 Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ Ардчилсан Нам 15239 47.49
27 12-р тойрог Жамбын БАТСУУРЬ Ардчилсан Нам 19451 58.88
28 Наянтайн ГАНИБАЛ Ардчилсан Нам 17395 52.65
29 13-р тойрог Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ Монгол Ардын Нам 22865 46.61
30 Чинбатын УНДРАМ Монгол Ардын Нам 22583 46.04
31 Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР Монгол Ардын Нам 19412 39.57
32 14-р тойрог Жигжидийн БАТЖАРГАЛ Монгол Ардын Нам 18531 42.32
33 Цэвэгдоржийн ТУВААН Ардчилсан Нам 16125 36.82
34 Нямаагийн ЭНХБОЛД Монгол Ардын Нам 15842 36.18
35 15-р тойрог Одонгийн ЦОГТГЭРЭЛ Ардчилсан Нам 26644 61
36 Чимэдийн ХҮРЭЛБААТАР Монгол Ардын Нам 22562 51.65
37 Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН Монгол Ардын Нам 21378 48.94
38 16-р тойрог Ширнэнбаньдын АДЬШАА Ардчилсан Нам 22549 52.30
39 Бөхчулууны ПҮРЭВДОРЖ Ардчилсан Нам 18578 43.09
40 Сандагийн БЯМБАЦОГТ Монгол Ардын Нам 18464 42.83
41 17-р тойрог Цэрэнпилийн ДАВААСҮРЭН Монгол Ардын Нам 33783 54.08
42 Лхагвын МӨНХБААТАР Монгол Ардын Нам 29351 46.98
43 Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН Монгол Ардын Нам 27931 44.71
44 18-р тойрог Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Монгол Ардын Нам 25356 71.01
45 Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 25169 70.48
46 Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 19887 55.69
47 19-р тойрог Болдын ЖАВХЛАН Монгол Ардын Нам 24026 53.28
48 Гонгорын ДАМДИННЯМ Монгол Ардын Нам 22347 49.56
49 Баагаагийн БАТТӨМӨР Монгол Ардын Нам 19842 43.96
50 20-р тойрог Дамбын БАТЛУТ Монгол Ардын Нам 22621 49.52
51 Норовын АЛТАНХУЯГ Бие даан нэр дэвшигч 19595 42.90
52 Сайнхүүгийн ГАНБААТАР “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” 17034 37.29
53 21-р тойрог Сайнбуянгийн АМАРСАЙХАН Монгол Ардын Нам 21969 68.66
54 Цэндийн САНДАГ-ОЧИР Монгол Ардын Нам 15576 48.68
55 22-р тойрог Баттөмөрийн ЭНХБАЯР Монгол Ардын Нам 36364 45.08
56 Батсүхийн САРАНЧИМЭГ Монгол Ардын Нам 25228 31.28
57 23-р тойрог Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН Монгол Ардын Нам 41004 52.58
58 Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА Монгол Ардын Нам 35472 45.49
59 Энхтайваны БАТ-АМГАЛАН Монгол Ардын Нам 30870 39.59
60 24-р тойрог Дамдины ЦОГТБААТАР Монгол Ардын Нам 25333 39.43
61 Цэндийн МӨНХ-ОРГИЛ Монгол Ардын Нам 23637 36.79
62 Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ Монгол Ардын Нам 20584 32.04
63 25-р тойрог Төмөрбаатарын АЮУРСАЙХАН Монгол Ардын Нам 33356 48.28
64 Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ Монгол Ардын Нам 27339 39.57
65 Жамъянхорлоогийн СҮХБААТАР Монгол Ардын Нам 23365 33.82
66 26-р тойрог Хассуурийн ГАНХУЯГ Монгол Ардын Нам 50073 48.27
67 Жамбалын ГАНБААТАР Монгол Ардын Нам 48624 46.87
68 Салдангийн ОДОНТУЯА Ардчилсан Нам 27143 26.16
69 27-р тойрог Хишгээгийн НЯМБААТАР Монгол Ардын Нам 32962 56.65
70 Бадарчийн ЖАРГАЛМАА Монгол Ардын Нам 24867 42.74
71 28-р тойрог Ням-Осорын УЧРАЛ Монгол Ардын Нам 53651 65.54
72 Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР Монгол Ардын Нам 36785 44.94
73 Пүрэв-Очирын АНУЖИН Монгол Ардын Нам 32031 39.13
74 29-р тойрог Ганибалын АМАРТҮВШИН Монгол Ардын Нам 37476 42.11
75 Даваажанцангийн САРАНГЭРЭЛ Монгол Ардын Нам 37457 42.09
76 Тогмидын ДОРЖХАНД Зөв хүн Электорат эвсэл 24449 27.47

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.