Видео: Л.Гүндалай Монголдоо ирсэндээ баярлан уйлав

2020-06-21 Бор шувуу
Видео: Л.Гүндалай Монголдоо ирсэндээ баярлан уйлав

Тайланд улсад 130 хоног “гацсан” Л.Гүндалай эх орондоо иржээ. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй бөгөөд Тайландаас лайвдан, сонгуулийн сурталчилгаагаа хийсэн билээ.

Л.Гүндалай Монголдоо ирсэндээ баярлан “Намайг нааш нь ирүүлэхгүй гэж бүх юмыг хутган үймүүлсэн гурван нөхөр Хөвсгөлд яваа. Үнэн ялна аа. Би ирлээ. Намайг наашаа ирүүлэхгүй гэж 130 хоног гадаадад байлгалаа. Би хүний нутагт, гүний хошуунд 130 хоног нутагтаа ирж чадахгүй, сонгуулиа хийж чадахгүй, лайв хийж байсан. Нэг зүйлийг хэлмээр байна. 10 мянган монгол хүний нутагт Монголдоо ирж чадахгүй, мөнгө төгрөггүй, доошоо газар хатуу, дээшээ тэнгэр хол, элгэн садан нь хүлээж авахгүй, төр засаг нь мартсан, “үнсэнд хаясан шалз шиг” болоод байж байна.

Ямар муухай юм бэ? Ямар зэрлэг, балмад юм бэ? Ямар энэрэнгүй биш юм бэ? Ямар хүнлэг бус юм бэ? Би энийг биеэрээ мэдэрчихээд ирлээ. Хүний нутагт ядарсан зүдэрсэн монголчуудаа элэг нэгт монголчуудаа бодож байгаа төр засаг байна уу? Дэмжиж байгаа ард түмэн байна уу? Элэг нэгтнүүд нь байна уу? 10 мянган иргэнээ гадаадад хаячихаад ингэж байж болдог юм уу.

Монголын төр ёстой хог, зэрлэг. Тэднийг ингэж хаяж болохгүй. Надаас хүнд байдалд байгаа монголчууд тэнд байна. Тэднийг коронавирустай гэж бодоод байгаа юм уу. Ингэвэл Монгол Улс хөгжихгүй. Өөрсдийн чинь хамаатан тэнд байсан бол ингэх үү. Би л болж байвал болно гэж боддог энэ сэтгэлгээ монголчуудыг алж байна. Бие биенээ дэмждэггүй. Би Монголд хайртай. 10 мянган монголыг нутагт нь ирүүлэг. Аав ээж, үр хүүхэдтэй нь уулзуулаг” гэж хэлээд уйлав.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.