Гадаадад байгаа иргэд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлснээр саналаа өгнө

2017-05-11 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа Монгол иргэд оролцож саналаа өгнө. Саналаа өгөх иргэд сонгуульд оролцож саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм. Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан бүртгэлийн маягтыг бөглөн үндэсний гадаад паспортын хуулбарын хамт тухайн улсад Монгол Улсаас суугаа дипломат төлөөлөгчийн газартаа илгээнэ.

Таны илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад илгээх бөгөөд бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийж, хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчын нэрийн жагсаалтад бүртгэх юм.

Хүсэлтээ илгээх хугацаа:

        2017.05.01-нээс 2017.05.20-ныг дуустал:

 Хүсэлтээ илгээх хэлбэр:

–         Өөрийн биеэр

–         Факсаар

–         Шуудангаар

–         Цахим шуудангаар.

Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах:

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс сонгогчдын нэрийн жагсаалтыг Салбар комиссын байранд ил тавьж, цахим хуудаст ил тавьж байршуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоогоор хангана.

С.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.