ЯПОН улсаас ирсэн 261 иргэнийг тусгаарлалаа

2020-06-12 Мэдээ, мэдээлэл

Япон улсаас өчигдөр нийт 261 иргэн эх орондоо ирлээ. 

Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Намуун”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.