Сангийн яаманд өгөх шаардлага цуцлагдав

2020-06-9 Мэдээ, мэдээлэл

Польш улсад сурч байсан Монгол оюутан амь насаа алдсан болон тус улсад хүнд байдалд ороод буй оюутан залуусын тэтгэлгийг  цаг хугацаанд олгохгүй байгаа асуудлаар Польш Улсад сурч байсан төгсөгчдийн төлөөлөл Сангийн яаманд маргааш буюу 2020.06.10-ны 10:30 цагт шаардлага хүргүүлэх гэж байснаа цуцалжээ. Эхний шалтгаан нь талийгаачийн  ар гэрээс хүсэлт гаргасан, мөн хэргийг  тус улсын хуулийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотой юм байна. Гурав дахь шалтгаан нь Сангийн яамнаас Польш улсад сурч байсан оюутнуудын тэтгэлгийн мөнгийг өнөөдөр шилжүүлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.