2.1 сая сонгогчийн нэрсийг сайтад байршуулжээ

2020-05-29 Мэдээ мэдээлэл

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох 18 буюу түүнээс дээш насны 2.1 сая сонгогч байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг burtgel.gov.mn сайтад байршуулжээ. Иргэн та сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ ирэх сарын 10-наас өмнө баталгаажуулах ёстой аж.

Сонгуулийн санал авах өдрөөс өмнө буюу 2020 оны зургаадугаар сарын 24-нөөс өмнө тухайн иргэн 18 нас хүрсэн бол сонгогчийн нэрсийн жагсаалтад автоматаар бүртгэгдэх гэнэ.

Та burtgel.gov.mn сайтад нэвтэрч нэрийн жагсаалтаа доорх зааврын дагуу баталгаажуулна уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.