Ипотекийн зээлийг нэр бүхий банкууд олгож эхэллээ

2020-05-26 Банк, санхүү

 

Ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ  УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулж ийнхүү тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлэхээр болсон байна.

Ингэснээр 2020 оны тавдугаар сараас 2020 оныг дуустлах хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх аж.

Монголбанкнаас тавдугаар сараас эхлэн:

ХААН
Худалдаа хөгжил
Голомт
Төрийн банк
Хас
Улаанбаатар хотын
Богд
Тээвэр хөгжил
Кредит
Ариг
Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд эдгээр банкууд иргэдэд ипотекийн найман хувийн зээлийг олгож эхэлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.