2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах хугацаа өнөөдөр дуусна

2020-05-21 Мэдээ мэдээлэл

Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажлыг явуулж байна.

Өнөөдрийн байдлаар Монголын Ногоон нам, Шинэ эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өгөөд байна. Мөн нийт 92 бие даагч баримт бичгээ хүлээлгэн өгөөд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороонд эдгээр нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгах ажлыг хийж байна.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг өгч дуусах ёстой юм.

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.