Ж.Сауле: Х.Бадeлхан байхад улс төрд шударга томилгоо гэж байхгүй

2020-05-18 Бор шувуу

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байв. Гэсэн ч МАН-ын удирдлагууд түүнд итгэл хүлээлгэсэнгүй.  Тус намаас Баян-Өлгий аймагт БХБ-ын сайд Х.Баделхан болон Т.Абубахир, А.Галимхан нарыг дэвшүүлэхээр батламжилсан байна.  Тэгвэл ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле энэ талаар цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг дэмжиж ирэх байх гэж харж суусан нутгийн зон олонд баярлалаа. Х.Бадeлхан байхад улс төрд  шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй. Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст аскараа оруулав. Манай намаас Бадeлхан түүний нэг омгийн дүү Гылымхан, Бадeлханы эгчийн хүү ( Солтан гишүүний төрсөн ахын хүү. 2016 онд Солтан миний эмэгтэй квотыг авч нэр дэвшсэн) Аубакир нар нэр дэвшлээ. Аубакир гэж хэн бэ? ХААХҮ-ийн дэд сайдаар бас ах нь зүтгүүлээд АТГ үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн. ИТХ -д квотоор ороод нэг ч хоног суугаагүй. Казахстанд байж байгаад сонгууль болохоор мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг. Аваад төрийн албаны шалгалтнаас унаад ажлаас гардаг. Би өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй баярлалаа гэх байсан. Бауыржан. Тлeухан. Нурлат гэж зүтгэсэн зөндөө залуучууд Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй. Шударга ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.