СЕХ нэр дэвшигчдийн нэрсийг хүлээж авахдаа нам, эвслүүдэд ямар шаардлага тавих вэ?

2020-05-16 Мэдээ мэдээлэл

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр 00.00 цагаас өмнө нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг хүлээж авна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах ажиллагааны талаар сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд албан тоот илгээжээ. Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг зөвлөмжид заасан дарааллаар бүрэн гүйцэд бүрдүүлэн авчирч хүлээлгэн өгнө. Нэр дэвшигчийн үнэмлэх нь фото зурагтай байх тул 3х4 хэмжээтэй хоёр хувь фото зураг авч ирж өгөхийг анхааруулжээ.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн нэрсийг хүлээж авахдаа нам, эвслүүдэд ямар шаардлага тавихыг ЭНД дарж харна уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.