Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдав

2020-05-13 Банк, санхүү

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн II улирлын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж, дараах асуудлыг хэлэлцэв.

Үүнд:

Макро эдийн засгийн төлөв байдлын тухай
Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор банк, санхүүгийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт
СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Эх сурвалж: Монголбанк

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.