Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

2020-05-13 Мэдээ мэдээлэл

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор горилогч 208 бие даагч Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Үүнээс 121 мөрийн хөтөлбөрийг шаардлага хангаагүй хэмээн дүгнэж буцаажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрүүдийг хянажээ. Хуульд заасны дагуу нэр дэвшихээр горилогчид буцаасан мөрийн хөтөлбөрийг засаад энэ сарын 14-ний дотор хүргүүлэх боломжтой байдаг. Үндэсний аудитын газар дахин хянаж энэ сарын 21-нд дүгнэлтээ СЕХ-нд хүргүүлнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.