ЭЕШ: Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, журамд өөрчлөлт оруулжээ

2020-05-12 Боловсрол


Дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас олон салбарт хөл хорио тогтоож буй юм. Тэгвэл энэ хүрээнд буюу шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдлаас шалтгаалж ЭЕШ-ын журамд ямар өөрчлөлт орсон байна. Тухайлбал, суудлын хуваарийг хэвлэх, технологийн хувьд бага зэргийн өөрчлөлт оруулсан байна. Тухайн сурагч шалгалтын байранд ирээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гурван хэсэгт шалгуулж, аль хэсгээр нь нэвтрэхийг тухайн суудлын хуваарь дээр тодорхой зааж өгчээ.

Одоогийн байдлаар энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дууссан. Шалгалт долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд болох юм. Энэ жилийн тухайд, 30890 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд үүнээс 2500 орчим нь өмнөх оны төгсөгчид байгаа аж. Түүнчлэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг анги, танхимд 12 шалгуулагч сууж шалгалт өгөх юм байна. Иймээс шалгалтын байрыг нэмэх шаардлага гарчээ. Ойролцоогоор 80 шалгалтын байр хэрэгтэй байгаа аж. Тиймээс монгол, англи, орос хэлний хичээлийн сонсох чадвар сорьсон даалгаврыг хасчээ.

Энд нэг зүйлийг тодруулахад, шалгалтын эцсийн дүн долдугаар сарын 06-нд БҮТ-өөс зарлана. Долдугаар сарын 07,08-ны өдрүүдэд их, дээд сургуулиудын элсэлт онлайнаар зохион байгуулагдана. Тухайн сарын 09,10-ны өдрүүдэд БҮТ болон төгссөн сургуулиудаасаа ЭЕШ -ын батламжаа авах юм байна.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.