Цуврал-3: ЖИНХЭНЭ ЖДҮ-чид МАШ ОЛОН БОЛТУГАЙ 

2020-05-5 Нийгэм

Энэ жил ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн төсөлд өрхийн үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдах боломжгүй болсон тул нийгэмд энэ талын мэдээлэл ус, агаар шиг хэрэгтэй байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ямар боломж байгааг хайж, холбогдох албаныхантай цувралаар ярилцаж буй юм. Тэрбээр энэ удаад Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгстэй уулзлаа. Энэхүү бичлэгийг бүрэн эхээр нь уншигч Танд хүргэж байна.

 

https://www.facebook.com/TerbishdagvaDendev/videos/610888289502711/

 

Энд нэг зүйлийг тодруулахад, энэхүү сан нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд нарийвчлалтай зорилтот бүлгээ тодорхойлж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг юм байна. Хамгийн гол нь энэ сангийн гол зорилго нь санхүү мөнгөн дэмжлэг гэхээсээ илүү иргэдийг тогтвортой ажил эрхлэх, ашиг орлоготой болгох арга замыг эрэлхийлж, чадвар эзэмшүүлэх, сайжруулах төрөл бүрийн сургалтаас эхлүүлэн давтан дадлагажуулах, бодит байдалд тулгардаг бэрхшээлүүдийг нь шийдвэрлэхэд илүүтэй анхаардаг аж. Харин сангийн үйл ажиллагаа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраар дамжин явагддаг тул дүүрэг, сум, хороод зэрэг анхан болон дунд шатны нэгжүүд мэдээллийг түгээх ажил харьцангуй дутагдалтай байгааг ярилцагч хэлж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.