Б.Баасандорж: Сонгуулийн жил иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж 35-40 мянгад хүрсэн

2020-04-30 Нийгэм
Б.Баасандорж: Сонгуулийн жил иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж 35-40 мянгад хүрсэн

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс зогсоосон. Энэ нь иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ашиглаж сонгнуулийн үр дүнд нөлөөлөхөөс сэргийлсэн зохицуулалт юм. Гэвч хоёрдугаар сарын 1-нээс өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түрүү жилүүдтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ.

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хэлэхдээ “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд иргэний шижлжилт хөдөлгөөн ихэссэн. Өмнөх жилүүдэд нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд 16-17 мянган хүн шилжилт хөдөлгөөнд хамрагддаг байсан бол энэ удаад 35-40 мянган хүн шилжсэн” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.