ЭЕШ-ийг 30.882 шалгуулагч өгөхөөр бүртгүүлжээ

2020-04-27 Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлд 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөх 28.001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвөөс дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа шалгуулагчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар Элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмж, мэдээллийг хүргэх юм байна. Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байна.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.