УБТЗ ХНН-ээс мэдэгдэл гаргалаа

2020-04-22 Мэдээ, мэдээлэл

Улсын Онцгой комиссын 19 дүгээр ээлжит хуралдаан өчигдөр орой болж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн Олон улсын ачаа тээврийн жолоочоос COVID-19 илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.

Энэ дагуу Улаанбаатар хот, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан УБТЗ ХНН-ээс мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд, “Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу төмөр замын орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.04.21-ний 21:00 цагаас эхлэн 2020.04.25-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд зогсоосон тул зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгдэж байна.

Дээрх өдрүүдэд зорчихоор худалдан авсан тасалбарын төлбөрийг шимтгэлгүй буцаан олгох ба хугацааг сунгаж сольж үйлчилж байна. Жич: Бүх тасалбарын кассууд дээр очиж буцаалтаа хийнэ үү” гэжээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.