УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын гишүүний үнэмлэхээ авах гэж байна

2020-04-22 Бор шувуу

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д гишүүнээр элсэх гэж байгаа тухайгаа жиргэжээ. Тэрбээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны 12:00 цагт Ардчилсан Намын байранд үнэмлэхээ гардаж авах юм байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ сарын 20-нд МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэрбээр энэ үеэр” Би АН-ын удирдлагуудад хэрэв Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж зэрэг хуучны, хэл амтай байгаа хүмүүсээ улс төрд оруулахгүй гэх юм бол ардчиллын төлөө явахад болохгүй юм байхгүй гэдгээ хэлсэн” хэмээсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.