С.Батсүх: Бат-Энэрэл хүүтэй учрах тавилантай байж дээ

Завханы хэмээн олноо алдаршсан С.Батсүх гавьяатыг энэ удаагийнхаа зочноор урьж, ярилцлаа. Тэрбээр Б.Бат-Энэрэл хүүгийн хандивын тоглолтод ая дуугаа өргөх юм. Сайн санааны үзүүрт шар тос хэмээн монголчууд хэлэлцдэг билээ.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн тань талаар ярилцлагаа эхлэх үү?

-“Зургаагийн давааны өмнөхөн“ зэрэг хоёр DVD концерт гаргасан. Үүнийгээ “Скай медиа”, “Ди ди эш”, “Юнивишн” компаниудтай гэрээ хийж гаргаж байна. Оюуныхаа бүтээлийг үнэ­лүүлэх байдлаар төлбөртэй тавьж байгаа. Мөн өөрийн уран бүтээл болох 100 гаруй дууг гэрчилгээжүүлж байна. Нэлээн ажил болдог юм байна.

-Техник, технологи хөгжөөд уран бүтээлчид оюуны өмчөө хамгаалах, борлуулах боломж нь илүү нэмэгдэж байх шиг?

-Уран бүтээлчид маань өөрийн хийсэн бүтээлээрээ амьдрах боломжтой болчихлоо. Миний хувьд өмнө нь Си-Ди, кассетийн ченжүүдтэй яриад студи бэлд, би очиж дуулж өгье гээд очоод дуулж өгдөг байсан юм. Борлуулалтыг нь тэдэнд даатгачихдаг байлаа. Нөгөө хэд маань зарж борлуулаад намар нь би тоглолтоо хийчихдэг байсан юм. Тэр үед оюуны өмчийн талаар хоорондоо ярьдаг байсан болохоос амьдрал дээр хэрэгжээгүй үе. Одоо бол өөр болж. Нийгэм хөгжөөд оюуны өмчөө хамгаалдаг болчихлоо. Ноднингоос “Хаяа сайтай хадам”, “Орчлонг хайрлаарай” гээд сүүлийн үеийн дуунуудаас минь мөнгө төгрөг орж ирээд түүндээ урамшаад л явж байна.

-Та олон хит дуутай. Гэвч маш цөөн клиптэй байдаг?

-Сонсогчдын чихэнд нь ороод зүрхэнд нь хүрнэ гэж  зорьж явлаа. Би 30 гаруй тоглолт хийхдээ тоглолт, уран бүтээлдээ телевизэд бараг бичүүлээгүй. Хожим залуу сайхан үедээ клипээ хийлгэж байх минь яав даа гэж бодох үе гарна. Одоо клипүүдээ хуучин дуулсан хоолойн дээрээ хийлгэж байгаа.

-Уран бүтээлч залуусын чансааг хэрхэн харж байна вэ?

-Залуучууд хэр чадлаараа л зүтгэж байна. Гэхдээ нийтийн дуу олон түмэнд хүрч, тэднийг байлдан дагуулахад их хэцүү. Маш гоё дуулах нэг хэрэг. Хэдий үнэн сэтгэлээсээ дуулна тэр хэрээр хүмүүс үзнэ. Тэгэхгүй бол хичнээн сайн хашгирлаа ч “22-ын товчоо”-ноос цааш гарахгүй шүү дээ. Дууны урлаг бол сэтгэлийн урлаг юм гэдэг нь одоо яг мэдэгдэж байна. Хоёрт, урлаг нийгмийн өмнө явж байна. Дээр нь зах зээлийн зарчмаар явж эхэллээ. Монголын сонгодог урлаг гайхамшигтай болсон. Өөрийн школьтой болсон. Гагцхүү төр зөв менежмент хийчихвэл дэлхийд гарахад бэлэн байна. Ер нь урлаг ч бус бизнес бусад зүйлд ч их дэвшил гарч байна. Залуучууд үнэхээр сайжирч байна. Боорцог хайрахаар болчихсон нь шүүгдээд дээрээ гараад ирдэг дээ. Сайн дуучид яг түүн шиг шүүгдээд гараад ирлээ. Одоо улс зөв бодлогоор явж, менежментээ сайн хийж чадвал ихийг бүтээх, дэлхийд танигдах боломж байна.

Ер нь баруунаас авсан поп хөгжим ч гэсэн монгол маяг руу орж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр гаднаас авсан бүхэн монголд нутагшаад эхэлчихлээ. Монголд хип хоп хүртэл байна. Тийм болохоор бид залуучуудыг дэмжих ёстой. Наад зах нь залуус архи уух нь багассан байна. Би ирээдүйг их гэрэлтэй хардаг. Монголчууд эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгдээ.

-Таны залуу үед клип хийлгэнэ гэдэг хөрөнгө мөнгө талаасаа ч бололцоо муутай байж. Одоо дуугаа дүрсжүүлэхэд хэр анхаарч байна вэ?

-Би Завхан аймгийн театраас гараад өөрийн уран бүтээлээ хийгээд явсан. Өөрийгөө борлуулах гээд зүтгэсэн юм. Явсан нь ч оносон. . Нэг дууны клип хийлгэхэд ямар үнэтэй байдаг билээ. Тэгээд хийлгэсэн клипээ телевизээр цацахдаа төлбөр төлдөг. Хэцүү шүү дээ. Тэгэхээр хаанаас мөнгө олж амьдрах юм бэ. Миний залуу үед бусад хүмүүс хэдэн цомог хэвлүүлчихээд түүнийгээ борлуулах гэж зүдэрдэг байсан. Би үүнийг ерөөсөө мэдрээгүй. Кассетны ченжүүд л миний дууг борлуулдаг байлаа. Хүмүүс дандаа  өөрсдөө санал тавьж, ийм дуу дуулаад өгөөч гэж ирдэг байсан. Би дуулаад өгдөг. Тэр хэмжээгээр Монголын ард түмэнд хүрч чадсан. Одоо бол дуугаа хүмүүст түрээслүүлэхээс эхлээд бүтээлээ үнэлүүлэх зөндөө аргатай болжээ.

Тухайн үед цомог гаргахад асар үнэтэй байлаа. Дээр нь монголчуудынхаа чихэнд нь дуулаад явах хэрэгтэй гэсэн бодол байсан. Миний дуунууд хит болох нь их байлаа. Бараг нэг цомгийн бүх дуу тэр чигээрээ хит болчихсон байхад монголчууд намайг таньдаггүй байсан. Хоолойгоор л танина. Царайгаар нь таньдаггүй. Сумын төвд очиход Батсүх нь аль юм гэж асуудаг байлаа. Телевизээр гарахгүй болохоор тэр л дээ. Нууц далд байж байгаад тайзан дээр харагддаг байлаа. Ганц алдаа нь залуу байхдаа “Дуут нуур”, “Завхан гол” зэрэг сайхан дуунуудыг яг байгаль дээр нь дуулж дүрсжүүлэхгүй яав гэж боддог.

-Таны зохиосон олон дуу бий юу?

-Олон биш ээ. Өөрөө аяыг нь зохиосон 20 гаруй дуу бий. Ихэнх нь хит болсон. Үүнийг би нэг их чухалчилж ярьдаггүй.

-Та уран бүтээл туурвихдаа сэтгэлээ хэрхэн шингээдэг вэ?

-Байгаагаараар л байна. Гоё дуулъя гэж бодохгүй. Өөрийнхөөрөө л дуулна. Өөрийн мөн чанар, ааш араншингаар л гаргадаг. Би гайхамшигтай том дуучин биш шүү дээ. Ер нь бол үнэн сэтгэлээсээ, байгаагаараа л байх нь миний онцлог байх.

-Та Б.Бат-Энэрэл хүүгийн тоглолтод дуулна. Мөн дуу хамтарч дуулсан. Хэрхэн танилцсан бэ?

-Энэ хүүгийн талаар сошиал мэдээллүүд гараад эхэлсэн. Нэг өдөр хүүгийн эмчилгээнд зориулж хандивын тоглолт хийх гэж байна гээд хэсэг хүн надтай уулзсан. Тэд тоглолт дээр нь дуулж өгөөч гэхээр нь би гадагшаа явах болохоор амжихгүй гэдгээ хэлсэн. Бүгд гараад явсан. Тэгтэл нэг эмэгтэй үлдээд уулзахыг хүссэн. Тэгээд таны “Орчлонг хайрлаарай” дууг дуулсан хүүгийн эмээ нь байна гэж хэлсэн. Орой нь хүүгээ дагуулаад ирж болох уу гэхээр нь би зөвшөөрсөн. 4-5 нас хүрсэн хэрнээ жижиг биетэй. Эгдүүтэй, их хөөрхөн хүү байсан. Дуу дуулж байгаа нь ер бусын сонин. Өөрөө дуулаад байна уу, эсвэл хүн өмнөөс нь дуулаад байна уу гэж эргэлзмээр байсан. Дуучид чинь студид орж ирээд маш их зүдэрч байж сайн дуу гаргана шүү дээ. Тэгтэл тэр хүү шууд дуулсан. Миний хэд хэдэн дууг дуулсан юм. Тэгэхээр нь өхөөрдөөд зарим дууныхаа понограммыг өгсөн юм. Өдөр болгон сургуулилт хийгээд манай студид ирээд дуулаад байсан.

Зүгээр нэг хүү биш. Завханы театр руу ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ. Үүнээс гадна сонин сонин зүйл асууна. Үзэгч олон чамайг хайрлаж үзэж байна гэхээр “Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэж хэлэх жишээтэй. Янз бүрийн юм их ярина. Тархи нь их хөгжөөд биеийнх нь хөгжил зогссон юм байна гэж эмч нар хэлсэн. Холын хараа байхгүй. 50 см-ээс цааш харахад хүнд юм билээ. Харахаар өрөвдмөөр.

Манай хүн “Хаан заяатай орчлон”-г хэн сайн дуулсныг шалгаруулна гээд зар тавьсан юм билээ. Гэтэл нөгөө хүүхэд чинь дуулаад сурчихсан. Үзүүлнэ гээд хүрээд ирсэн. Сүүлд таньтай хамт дуулмаар байна гэсэн. Би болохгүй ээ. Хүмүүс намайг хүүхдээр шоудаж байна гэж хэлнэ. Миний дүү өөрөө сайхан дуулж байна гэсэн. Ингээд сүүлд бодож байгаад, гэр бүлийг нь судалж, яг үнэндээ ямар учиртай хүү юм гэдгийг нягталсан. Ингээд клипийг нь хийж өгье, хоёр бадаг дуулж өгье гэсэн. Клипээ хийчихээд цацахгүй байгаад байсан юм. Цацахаасаа өмнө гэрээ Б.Бат-Энэрэлийн ар гэрийнхэнтэй хийж, “хандив цуглуулах гэж байгаа юм байна, хараанд нь мөнгө ордоггүй юм гэхэд оюуны мэлмийд нь мөнгө орох ёстой. 16 нас хүртэл мөнгөнд нь гар хүрэхгүй гэсэн баталгаа өг. Тэгвэл клипээ цацна” гэсэн. Яг үнэнийг хэлэхэд энэ нялх амьтан дуулаад хэдэн төгрөг орвол энэ хүмүүс нь хэрэглээд дуусчихаж болохгүй. Энэ үүднээс би хаширласан. Эмээ нь дансаа нээгээд, ах дүү нарыг нь авчирч уулзуулаад аянг нь эхлүүлсэн.

-Завханд дуулсан гэсэн?

-Завханд миний багшийн тайлан тоглолт болсон. Багшийн маань тоглолт болохоор би заавал очиж дуулах ёстой. Хамтарсан тоглолт л доо. Хүмүүст урилгаар үзүүлсэн юм. Гэтэл миний араас нөгөө хүү маань Отгонтэнгэр ууландаа мөргөнө гээд яваад ирсэн. Тэгэхээр нь тоглолтын үеэр тайзан дээр гаргаж дуулуулсан. Үзэгч нар хашгиралдаад их сайхан хүлээж авсан. Тоглолтытн үед хандивын хайрцаг тавьсан байна лээ. Урилгаар ирж тоглолт үзсэн хүмүүс “хөөрхөн” хандив өргөсөн. Энэ хүү манай Завханы гаралтай юм билээ. Одоо тоглолт нь 20-нд болно. Банкны гүйлгээг нь шилэн болгох, гарч байгаа зарлагыг интернэт банкаар олон нийтэд хянуулж бай гэсэн гэрээ хийсэн. Тэгээд тоглолт дээр нь очиж дуулж өгье гэсэн.

-Их хэвлүүхэн хүү юм билээ?

-Зүгээр нэг хүү биш. Завханы театр руу ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ. Үүнээс гадна сонин сонин зүйл асууна. Үзэгч олон чамайг хайрлаж үзэж байна гэхээр “Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэж хэлэх жишээтэй. Янз бүрийн юм их ярина. Тархи нь их хөгжөөд биеийнх нь хөгжил зогссон юм байна гэж эмч нар хэлсэн. Холын хараа байхгүй. 50 см-ээс цааш харахад хүнд юм билээ. Харахаар өрөвдмөөр. Тайзан дээр гараад би нэг асуулт асуусан юм. Тэгтэл “Миний ээж Солонгост биш миний хажууд байгаасай” гэсэн чинь хэцүү байдалд орж байна лээ. Их ухаантай үг хэлдэг юм. Заримыг нь эмээ нь зааж өгдөгн байж магадгүй. Гэхдээ л ингэж сэтгэлээсээ хэлнэ гэдэг сонин. Клипийн зураг авахуулж байхад би аминдаа хүүхдийн хажууд илүү дутуу хөдөлгөөн хийхгүй байя гэж бодсон. Гэтэл хүү зураг авах болгонд өөр өөр үйлдэл хийгээд, намайг татаж авчирч үнсээд л… Зураглаач нар үнэхээр гайхсан. Одоо манайхаар их ирдэг болсон. Багш дээрээ очно гэдэг гэсэн.

Над руу ярихаар би эмээгийнх нь утсыг өгдөг юм. Эмээ нь тэр хүүгийн төлөө бүхнээ зориулсан хүн байна билээ. Америкт байгаа монголчууд нэгдэж байна. Мөн өвөрмонголчууд нэгдэж байна. Энэ олон хүмүүстэй хэрхэн харилцах нь тэр хүмүүсийн асуудал. Би “иймэрхүү хандив нэрийн доор ашиг хараад явдаг хувь хүмүүс байдаг болчихсон шүү, болгоомжтой хандаарай” гэж захисан. Хүүгийн гэр бүлийнхэн ч тэр, хандив өгөхөөр хандаж буй хүмүүс ч тэр тунгаана биз. Б.Бат-Энэрэл хүү хүмүүсийн сэтгэлийг айхтар их татаж байна. Өөр өгөгдөл байна. Надтай учирах бас л нэг тавилантай байж дээ гэж боддог.

-Хүүд туслах гэсэн хүмүүс их байх шиг байсан. Тоглолтынх нь тасалбар их эрэлттэй байгаа бололтой?

– Над руу ярихаар би эмээгийнх нь утсыг өгдөг юм. Эмээ нь тэр хүүгийн төлөө бүхнээ зориулсан хүн байна билээ. Америкт байгаа монголчууд нэгдэж байна. Мөн өвөрмонголчууд нэгдэж байна. Энэ олон хүмүүстэй хэрхэн харилцах нь тэр хүмүүсийн асуудал. Би “иймэрхүү хандив нэрийн доор ашиг хараад явдаг хувь хүмүүс байдаг болчихсон шүү, болгоомжтой хандаарай” гэж захисан. Хүүгийн гэр бүлийнхэн ч тэр, хандив өгөхөөр хандаж буй хүмүүс ч тэр тунгаана биз. Б.Бат-Энэрэл хүү хүмүүсийн сэтгэлийг айхтар их татаж байна. Өөр өгөгдөл байна. Надтай учирах бас л нэг тавилантай байж дээ гэж боддог.

-Хүү Очирваань хайр­ханыг амьд уул гэж хэлж байсан. Би хүмүүс тэгж хэлж байгааг сонсоогүй. Та Очирваань хайрханаас хэр их энерги авдаг вэ?

-Би хүүхэд байхаасаа Отгонтэнгэр уулыг байнга дуулж ирсэн. Бэлээр нь тойроод л яваад байдаг юм. Уржнан Бадар Хундага дээр очсон. 50 нас гарч байж тал дунд нь очлоо. Аав маань захисан болохоор 50 гарч байж тал дунд нь очлоо.

-Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье?

-Баярлалаа.

 

 

<

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.