Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

2020-04-21 Мэдээ, мэдээлэл

Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд шүүх хурлын танхимыг томосгох, гэрчүүдийг байлцуулах хүсэлтийг өмгөөлөгч нараас тавьсаны дагуу шүүх хурлыг хойшлууллаа. Шүүх хурал ирэх сарын 13-нд 10.00 цагт болно гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.