“ЖДҮ, хоршооны салбарын мэргэжилтнүүдийг чадваржуулах” цахим сургалт эхэллээ

2020-04-20 Мэдээ, мэдээлэл

ХХААХҮЯ-наас “Жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын мэргэжилтнүүдийг чадваржуулах” цахим сургалтыг Хөгжлийн шийдэл ТББ хамтран өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалтад аймаг, нийслэл, дүүргүүдийн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

2019 онд Монгол Улсын Их Хурлаас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, Ахуйн үйлчилгээний хөтөлбөрүүд тус тус батлагдсан. Мөн 2020 оны 3 сарын 25-нд ХХААХҮ-ийн сайдын 113 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах, эргэн төлөлт, хяналт тавих журам батлагдсан. Эдгээр хууль, хөтөлбөр, журмын хэрэгжилтийг аймаг нийслэлд ханган хамтран ажиллахад энэхүү сургалт чухал ач холбогдолтой юм.

2020 оны 02 дугаар сарын 20-нд Хөгжлийн шийдэл ТББ-ийн хэрэгжүүлж буй БЭСТ хөтөлбөртэй ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Хөтөлбөрийн хүрээнд ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо, хяналтыг сайжруулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, үйлдвэрлэгч, иргэний байгууллага-мэргэжлийн холбоо-төрийн бус байгууллага, төрийн байгууллага, төрийн албан хаагчийг чадваржуулах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.