НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

2020-04-19 Банк, санхүү

НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 19-ний ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 30 сая төгрөг хожно.

Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард 38 сая баримтаас бүртгэгдсэнээс 26,237,085 баримт нь сугалаанд хамрагдсан. Энэ үед 30 мянган төгрөгийн азтан 23,389, 100 мянган төгрөгийн азтан 2,339, нэг сая төгрөгийн азтан 235, гурван сая төгрөгийн азтан 24, таван сая төгрөгийн азтан 3, 30 сая төгрөгийн азтан 1 шалгарсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.