Түймрийн улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2020-04-17 Мэдээ, мэдээлэл
Түймрийн улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Он гарсаар дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг долоон аймгийн 23 суманд нийт 31 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98 мянга 200 га талбай өртөж, гурван айлын өвөлжөө, нэг автомашин шатаж, нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 51 дүгээр баг “Энхтал” гэх газар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөгжил багийн Тойн Баян-Уул гэх газар өчигдөр /2020.04.16/ гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага болон орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.