Эрээн хотоос 55 иргэнээ татан авлаа

2020-04-16 Мэдээ, мэдээлэл

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж байна.  Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй юм. Үүнд,

-0-5 насны хүүхэд 5

-5-18 насны 2

-18-30 насны 19

-30-45 насны 19

-50-иас дээш насны 8

-Өндөр настан 1

-Жирэмсэн 1 хүн байна.

Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.