Т.Ганболд: Би даагаад тэр садны жорлонгийн шугам, тохижилт, цэвэрлэгээг хийгээд өгье

2020-04-6 Бор шувуу

 

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байсныг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар Хотын захирагч С.Амарсайхан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь  цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон.  Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд 3.2  тэрбум төгрөг зарцуулах аж.

Энэхүү асуудалд “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг нийтэлсэн байна.

Тэрбээр “Цар тахал эрчтэй тархаж бна шүү, ахан дүүс минь!! Дэлхийд 1,3 сая хүн халдвар авлаа, 70 000 орчим үхлээ. Эдгэрч бгаа нь дөнгөж 260 000 байна. Өндөр хөгжилтэй орнууд учираа сайн олохгүй бна!! Английн Ерөнхий сайд хүндрээд эмнэлэгт хүргэгдэж байх!!? Анхаарал болгоомжтой байхгүй бол авралгүй юм болж бна шүү!! Вакцин олон газар туршигдаж бна. Гэхдээ багадаа 1 жил гэнэ! Үйлдвэрлэх хугацаа тараалт, хүртээх гэвэл 2 жилээс наашгүй ч байх!!??

Бид өнөөдөр талбайн өмнөх садны тохижилтыг 3,2 тэрбумаар хийж яасан ч болохгүй! Энэ мөнгөөр яаралтай эмнэлэг барих хэрэгтэй!! МЭР С.Амарсайхан та УБ хотын иргэдийн үгийг сонсооч! Би даагаад тэр садны жорлонгийн шугам, шинэчлэл, тохижилт, цэвэрлэгээг иргэдтэй нийлээд хийгээд өгье!

ОЮУН УХААНТ УХАМСАРТ, НИЙГМИЙН ХҮМҮҮС БИД ӨӨРИЙГӨӨ БУСДЫГАА БОДОЖ ҮЙЛДЛЭЭРЭЭ ШИЙДЛЭЭРЭЭ ХАМТАЧ ХАРИЛЦААГААРАА МАСКТАЙ ЗАЙТАЙ БАЙХ ЦАГ!! БҮГДЭД НЬ ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД! Би гайхамшигт итгэдэг!! Боломжгүй зүйл гэж байхгүй!! Итгэж найдаж хүсэж чадвал БҮХНИЙ шийдэл гарна! Удахгүй ч гарна!” гэжээ.

 

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.