ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загвар

2020-03-29 Мэдээ, мэдээлэл

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ ирүүлэхдээ дараах бичиг баримтын бүрдэлийг хангасан байх:

  • Зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт /загварын дагуу/
  • Зээлийн эргэн төлөлтийн графикийн санал /III/01/2020-VI/30/2020 хооронд төлбөр зохих зээлийн үндсэн төлбөрийг 2020 онд багтаан хэрхэн төлж барагдуулах төлбөрийн график/
  • Үйл ажиллагааны орлого буурсан, түрээсийн өр төлбөрөө төлөх, үйл ажиллагааны зардлын өртэй байгаа болон ажлын байраа хадгалахад хүндрэлтэй байгааг нотлох бичиг баримт, дансны хуулга
  • Цаашид зээлийн гэрээний үүргээ ханган биелүүлэхэд зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулсан нь зээлийн гэрээг зөрчих үндэслэл болохгүй байх талаарх тодорхойлолт

Загвар татах бол Хүсэлт дарна уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.