Өнөөдөр талбай дээр В, С вирүсийг төлбөргүй оношилно

2017-05-5 Мэдээ, мэдээлэл

“Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр /05.05/ төв талбайд 11.00 цагаас болох бөгөөд дээрх насны иргэд шинжилгээнд хамрагдах боломжтой болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нээлтийн үеэр В, С вирусийн оношилгооны талаар мэдээлэл өгөх бөгөөд 13.00 цаг хүртэл үргэлжилнэ. Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр хийх боломжтой байхаар зохицуулж байгаа юм. 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирусийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон байна.

Мөн 2018 онд 15-39 насны иргэдэд уг илрүүлэг, оношилгоог хийх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 226 тэрбум гаруй төгрөг зарцуулах ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.