Брэд Питт А.Жолигоос салсны дараа архинд орох шахжээ

2017-05-4 Ертөнц

Холливудын од Брэд Питт өнгөрсөн онд эхнэр Анжелина Жолигоос дуулиантайгаар салснаас хойш анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. “Allied” хэмээх шинэ кино нь дэлгэцэнд гараад удаагүй жүжигчин GQ Style сэтгүүлд ярилцлага өгөхдөө олныг цочирдуулсан салалтынхаа тухай ярьжээ. Хамтдаа зургаан хүүхдийн эцэг эх болсон Брэд Питт, Анжелина Жоли нар гэнэт салахаар шийдсэн ч гэр бүлийн энэ маргаанаа шүүхээр шийдүүлж, дэлхийгээр нэг тэдний хувийн амьдралын тухай яриасай гэж хүсээгүй гэдгээ ярьжээ. Хэрэв гэр бүлийнх нь салалтын маргаан даамжирвал хүн бүрийн ярианы сэдэв болж , хүүхдүүдэд нь маш хүндээр тусах байсан гэдгийг яриад гэнэтийн энэ явдал өөрт нь ч ялгаагүй хэцүү байсан учраас согтууруулах ундаагаар гунигаа тайлах гэж оролдсоноо ч нуугаагүй байна.  Энэ нь бүр муу зуршил болтлоо тогтох гэж байсныг Брэд Питт засч чаджээ.

Шуугиант салалтаас хойш хагас жил хэдий нь өнгөрч, энэ хооронд Анжелина Жолитой ч асуудлаа ойлголцож, цаашид хүүхдүүдийнхээ төлөө сайхан харилцаатай байх гэж аль аль талаасаа хичээж байгаа аж. Хэдийгээр тэд гэр бүлээ цуцлуулсан ч зургаан хүүхдээр холбогдсон хүмүүсийн хувьд цаашид ч хүчирхэг гэр бүл байж, хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийнэ хэмээн ярьжээ.

Б.Номун

<

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.