Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газарт өнөөдөр “Бодит үнэлэмж” мэргэжил сургалтын төвийн захирал н.Эрдэнэтуяа 1000 ширхэг маск гардуулан өглөө.
COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ орон даяар явж байгаа. Үүнийг иргэн бүр хариуцлагатайгаар ухамсарлаж үүргээ биелүүлж байгаагийн нэгэн тод жишээ юм. Мэргэжлийн өвчин судлалын газар нь уул уурхай болон барилга, зам тээврийн ажилчдын эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Тиймээс эрсдэл өндөртэй нөхцөл байдлыг харгалзан үзэж “Бодит үнэлэмж” сургалтын төв нь ийнхүү 1000 ширхэг маск хандивлалаа.
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
6 цагийн өмнө
Өчигдөр
87661
31494
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.