Баригдаж дуусаагүй барилгад боорцогны үйлдвэрлэл явуулж байжээ

2020-03-11 Мэдээ, мэдээлэл

Шалгалтын явцад зөөврийн устай, гар угаах угаалтуургүй, боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан, шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй,  эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсныг улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, 240 кг зуурмагийг устгахаар битүүмжлээд байна. Зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.