Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ

2020-03-11 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргаж эхэллээ. Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай мах 6200 төг/кг-ийн үнээр худалдан борлуулна.

Нөөцийн мах худалдаалж буй хаяг байршлыг nootsiinmah  үзнэ үү.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.