ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалт заавал өгнө

2020-03-10 Мэдээ, мэдээлэл

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэлбичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Монгол хэлбичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар өнгөрөгч сарын 10-ны өглөө 09:00 цагаас ирэх сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

2020 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдана.

МХБШ-ын босго оноо 400 байна. МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан энэ сарын 23-наас ирэх сарын 15-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.