Түрээслүүлэгчид Ковид-19 вирустэй холбоотой асуудлаар нэгдэж уулзалт хийлээ

2020-03-9 Нийгэм

Хорио цээрийн энэ нөхцөлд хамгийн их дарамт шахалтанд өртөж, төр засаг болон түрээслэгчдийн зүгээс төлбөрөө бууруул, чөлөөл гэх шаардлагад байнга өртөж байгаа тэд ч бас бизнесээ хамгаалж үлдэхийн тулд багагүй бэрхшээл амсч байгаа юм. Тиймээс зөвхөн түрээслүүлэгчдэд ачааны хүндийг үүрүүлэлгүй, төр засгийн зүгээс ч холбогдох татварыг бууруулж, хүндрэлийг хамтдаа даван туулах нь зөв гэж үзэж байна.

Ихэнх түрээслүүлэгч үнээ 20-50 хувь бууруулаад байгаа ч НӨАТ, Үл хөдлөх хөрөнгийн татвар, дулаан, цахилгааны төлбөр (ААН-д өндөр тарифаар бодогддог), газрын түрээс, ажилчдын нийгмийн даатгал гээд зайлшгүй төлөх шаардлагатай татварууд хэвээрээ байгаа.

Эдийн засаг хүндэрч байгаа энэ цаг үед МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн дамжуулах гэхээсээ хамгийн оновчтой шийдлийг шууд санал болгож, шуурхай шийдвэрлүүлэхээр 5 хүнтэй ажлын хэсэг байгуулж, асуудлыг холбогдох газруудаар яаралтай хэлэлцүүлэхээр боллоо.

Хууль л амла!

7 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.