Дархан-Уул аймагт харамсалтай тохиолдлоор эндсэн гурван охины аав, ээж буян үйлдэж явна

2020-02-19 Мэдээ, мэдээлэл

Дархан-Уул аймагт харамсалтай тохиолдлоор эндсэн гурван охины аав Г.Чинбат, ээж Н.Алтанзул нар монголынхоо сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр зарим эмнэлгүүдэд буян үйлдэж, хэрэгтэй байсан аппаратуудаас нь авч өгчээ.

Тухайлбал, нийслэлийн ГССҮТ-ийн Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат тус бүр гурван ширхэгийг бэлэглэсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.