Хятад хүмүүсийг Монголд оруулж ирнэ гэсэн ГИХГ-ын мэргэжилтэнг ажлаас нь халжээ

2020-02-12 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн Б (нэрийг өөрчлөв) гэгч нь “БНХАУ-ын 50 иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлж, Монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ” хэмээн заналхийлсэн агуулгатай зүйлийг олон нийтийн газарт ярьсанаасаа болж ажлаасаа халагджээ.

Бид уг асуудлаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнтэй холбогдон ёс зүйгүй авир гаргасан тухайн мэргэжилтэнд ямар хариуцлага тооцож байгааг асуухад “Тусгай албаныхан уг хэргийг шалгаад дуусч байгаа байх. Бид тийм ёс зүйгүй хүнийг ийм ажилд ажиллуулахгүй. Ажлаас нь нэн даруй чөлөөлнө” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр шөнөгүй идэвхийлэн ажиллаж байхад Д.Мөрөн даргатай Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн ийм ёс бус зүйлийг ярьсан нь тэр даруйдаа тусгай албадынхны сонорт хүрсэн байна.

Уг ёс бус асуудал гаргасан мэргэжилтэн нь ГИХГ-т 2016 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд Буянт-Ухаа боомтод хяналтад тавьж ажилладаг байжээ.

Эх сурвалж: Livetv

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.