
Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/13 тоот НМХГ-ын даргын удирдамж гарсан. Үүний хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Фермер маркет ХХК-ийн мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгний худалдаалалт, Хурд центр ХХК-ийн махны төрөлжсөн худалдаалалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Одоогоор 2 төрлийн түүхий махнаас лабораторийн дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
22 цагийн өмнө
22 цагийн өмнө
2025-12-12
2025-12-12
2025-12-11
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.