Норвегийн Баялгийн сангийн мэргэжилтнүүд Монголд ирнэ

2020-01-29 Мэдээ, мэдээлэл

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.01.29/ тус улсын Парламентын Ерөнхийлөгч хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс Үндсэн хуульдаа Баялгийн сантай байх, түүгээрээ дамжуулан байгалийн баялгаа иргэн бүрт ижил тэгш хүртээх заалт оруулснаа хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд Норвег Улсын баялгийн сангийн загвар, менежментээс суралцаж, хамтран ажиллах саналтай буйгаа бататгасан байна. Хатагтай Троэн “Норвег хүн бүр баялаг өөрийнх нь гэдэгт итгэдэг нь Норвегийн баялгийн сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой” тул энэ санг үүсгэн байгуулсан болоод үйл ажиллагааг нь өдийг хүртэл амжилттай авч яваа мэдлэг, туршлагаасаа харамгүй хувцаалцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ хүрээнд талууд сангийн үйл ажиллагааг эхлүүлж, загвар менежентийг нь боловсруулсан мэргэжилтнүүдийг Монгол Улс руу илгээх, хамтран ажиллах асуудлаар дэлгэрүүлэн ярилцсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.