Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан төдийгүй бүх хүнд ээлтэй нийгэм бий болгоно

2019-10-27 Мэдээ, мэдээлэл

Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээгээр Монгол Улсад 105690 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 21 мянган хөдөлгөөний бэрхшээлтэй, 11 мянган харааны бэрхшээлтэй, 8 мянган сонсголын бэрхшээлтэй, 4 мянган хэл ярианы бэрхшээлтэй иргэн байна.

2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдэн орж, конвенцийн зарчим, агуулгад нийцүүлэн хүний эрхийн зарчимд тулгуурласан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд УИХ-аар батлуулж, уг хуулийнхаа гуравдугаар бүлэгт “хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүртээмжтэй орчинг бүрдүүлэх” талаар тусгаж өгсөн.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг 2016-2020 оны хооронд хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд барилга байгууламж, зам тээврийн хүртээмжийг үнэлэх ажлыг 2016 оноос эхлэн зохион байгуулж, холбогдох байгууллагуудад зөвлөмж чиглэлийг хүргүүлэн ажиллаж ирсэн.

Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа учраас ХНХЯ-ны зүгээс дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагаагаа барилгын зураг төсөл боловсруулах үе шатыг боловсронгуй болгох, хяналтын системийг сайжруулах, түүнийг гардан гүйцэтгэж байгаа мэргэжилтнүүдийг чадавхжуулж, хүртээмж гэдэг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан зүйл биш, бүх хүнд ээлтэй нийгэм бий болгох зорилготой юм гэдгийг ойлгуулахад анхаарч ажиллаж байгаа юм.

Тиймээс зураг төсөл боловсруулах барилга байгууламж хүлээж авах, стандарт нормативыг боловсруулан ажилладаг хүмүүст семинар сургалт хийлээ. Энэ хүрээнд туршлага судлахаар Япон Улсаас I зэрэглэлийн архитектор, хүртээмжийн чиглэлийн зөвлөх Каваүчи Ёшихико сургалт хийв.

Тус сургалт нь Монгол Улсын барилгын болон зам тээврийн салбарын стандарт норм, нормативыг шинэчлэх ажил явагдаж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байлаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.