Н.Алтанхуягийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

2019-10-17 Мэдээ, мэдээлэл

 

“Ачит Ихт” компани Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шүүхийн байгууллагад гомдол гарган өгөхөөр болсноо мэдэгдлээ. Компанийн нэр хүндэд халдсан асуудлаар Ерөнхий сайд асныг хуулийн байгууллагаар шалгуулахаар болж байгаа тухай  мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид дотор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүнтэй ураг төрлийн холбоотой хувь хүн, байгууллагын оролцоо эзэмшил байхгүй, ямар нэг хамааралгүй талаар өмнө нь Танд болон олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор мэдэгдсэн.

Гэвч Н.Алтанхуяг, Та 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Ачит Ихт” компанийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамааралтай мэтээр дахин огт үндэсгүй, бодит бус мэдээллийг улс төрийн зорилгоор тарааж, манай компанийн нэр хүндэд дахин халдлаа. Иймд өмнө нь 2018 оны 12 дугаар сард гаргасан мэдэгдлийнхээ дагуу иргэн Н.Алтанхуяг Таныг “Ачит Ихт” ХХК-ийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд халдаж, ор үндэсгүй, бодит бус мэдээллийг нийтэд түгээсэн гэж шүүхэд хандахаар болсноо үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.