Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

2019-10-8 Мэдээ, мэдээлэл
Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүдэн шүүсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал  Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Иймд Давж заалдах шатны шүүх маргааныг хэлэлцэж эхэллээ. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулна. Хэрэв шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.