Тусгаар тогтнолын талбайн зүүн талын замыг 30-н хүртэл хаажээ

2019-10-8 Мэдээ, мэдээлэл

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Л.Лааганы гудамжны авто замыг өчигдрөөс энэ сарын 30-ны хооронд хаажээ. Уг авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус замаар зорчих иргэд, жолооч нар бусад автозамыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Тодруулбал, Тусгаар тогтнолын талбайн зүүн хойд талаас дээш Их тойруутай нийлэх гудамжийг төр нийгмийн зүтгэлтэн Лосолын Лааганы нэрээр нэрлэсэн байдаг.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.