Хилээр 87 кг байгалийн чулуу нэвтрүүлэхийг завджээ

2019-10-7 Мэдээ, мэдээлэл

Гаалийн байгууллага есдүгээр сарын 16-ны өдрөөс энэ дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 67 зөрчил илрүүлсэн байна.

Тодруулбал, хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн 9 удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил  илрүүлж улмаар 56,1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Энэ хугацаанд таван удаагийн үйлдлээр 87, 33 кг байгалиийн чулуу, мөн таван удаагийн үйлдлээр 320 кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн  дагуу  шийдвэрлэж хариуцлага тооцсон байна. Түүнчлэн улсын хилээр эм, эмийн зүйлс, байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай, харин хаягдал төмөр Улсын их хурлын 2005 оны 46-р тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон болохыг хилээр нэвтэрч буй зорчигчдод анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.