“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД БАТЛАМЖАА ГАРДЛАА

2019-10-4 Мэдээ, мэдээлэл

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит 2019-2020 оны оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 90 оюутан 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр  батламжаа гардан авлаа.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос уламжлал болгон Өмнөговь аймгийн харьяат оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж байсан бол энэ жилээс эхлэн анх удаа улсын хэмжээнд тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан юм.
Энэ жилийн хувьд улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж буй  2-4-р курсын өдрийн ангийн 3.2 болон түүнээс дээш сурлагын голч дүнтэй оюутнууд хамрагдах боломж олгосон юм. Мөн үүнээс гадна Өмнөговь аймгийн харьяат оюутнууд мэргэжил харгалзалгүй сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж батламжаа гардлаа.
Дашрамд дуулгахад, одоогийн байдлаар компанийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 256 оюутан хамрагдаад байна.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.